Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурав

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 12 сарын 20


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гарын үсэг зурлаа.

Онцгой байдлын ерөнхий газарт 71 ширхэг гал унтраах машин, төхөөрөмжийг нийлүүлэх тус төсөл нь нийт 15.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 85% буюу 13.1 сая еврог тус зээлийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа болно.

Гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хот болон     21 аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах анги, салбаруудад тус тус хуваарилан үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байна.

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он