САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.НАРАНЦОГТ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН БЭЭЖИН ДЭХ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТСИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 12 сарын 09


Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт өнөөдөр (2019.12.09) Бүгд Найрамдах Франц Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны Монгол Улсыг хариуцсан бүс нутгийн эдийн засгийн хэлтсийн даргаар томилогдсон Жан-Марк Фэнэ, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлин нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр орны хоорондох худалдаа, хөрөнгө оруулалт, хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, 2020 оны төсвийн талаар ярилцлаа.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он