МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 3 ДУГААР УЛИРЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН МЭДЭЭ ГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 29


Нэгдсэн төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Сангийн Яамнаас “Иргэдийн төсөв” цувралыг улирал бүр эрхлэн гаргаж байгаа билээ. Үүний дагуу, Монгол Улсын нэгдсэн төсвийн 3 дугаар улирлын гүйцэтгэлийн “Иргэдийн төсөв” товхимлыг иргэдэд ойлгомжтой хувилбараар бэлтгэн хүргэж байна.

Энэхүү товхимолд Засгийн Газраас 2019 онд авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн “Цахим, ил тод, үр ашиг” төсвийн бодлого, 3 дугаар улирлын буюу 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл болон онцлох арга хэмжээг багтаалаа.

3 дугаар улирлын гүйцэтгэлээр төсвийн нийт орлого 8,656.7 тэрбум төгрөг, нийт зарлага нь 7,264.4 тэрбум төгрөг байна.

Та гүйцэтгэлийн мэдээг хавсралт файл хэсгээс татаж харна уу. 

Хавсралт файл:

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн 3 дугаар улирлын гүйцэтгэлийн мэдээ


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он