“ИРГЭДИЙН ТӨСӨВ 2020”  НЭГДСЭН ТӨСВИЙН ТӨСӨЛ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 04


Сангийн яамны санаачилгаар төсвийн  ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн төсвийн тухай мэдлэг мэдээллийг тэлэхийг зорилгоо болгон сүүлийн жилүүдэд иргэн бүрд ойлгомжтой байдлаар “Иргэдийн төсөв” товхимол болон төсвийн гүйцэтгэлийн мэдээг цахим хэлбэрээр бэлтгэн хүргэж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам төсөв, санхүү, нийгмийн харилцааны бүхий л хуулийн хүрээнд ямар зорилтыг шийдвэрлэж ямар үр дүнд хүрэх чиглэлээр боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан 2020 оны төсвийн төслийг иргэн танд хүргэх зорилгоор энэхүү товхимлыг бэлтгэн танилцуулж байна.

Энэхүү товхимолтой танилцсанаар Иргэн Та ирэх онд улс орны эдийн засгийн чадавх хэрхэн сайжрах, төсвийн орлогын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр орлого хэрхэн тогтвортой өсөх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлого хэрхэн нэмэгдэх, улс орны хөгжил ямар түвшинд хүрэх чиглэлээр бодит мэдээллийг авна гэдэгт итгэлтэй байна.

Иргэдийн төсөв 2020 татаж авах:

Иргэдийн төсөв-2020


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он