МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 09 сарын 04


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр /2019.09.04/ Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс,  БНСУ хариуцсан захирал ноён Мартин Райзэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хүрээнд Дэлхийн банк хоёр дахь шатны санхүүжилтээ олгохоор шийдвэрлэсэнд талархал илэрхийлээд Монгол Улс, Дэлхийн банк хоорондын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудал болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар санал солилцлоо.

Мөн Дэлхийн банкнаас ирэх онд гаргахаар ажиллаж буй Монгол Улсын эдийн засгийн дунд хугацааны төсөөллийн судалгаанд банк санхүү, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах талаар ярилцлав.

Уг уулзалтад Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн банкны эдийн засагч Жон-Паскаль Нгану, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он