Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 08 сарын 16


Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газраас Санхүү, тайлангийн олон улсын стандарт (СТОУС) болон Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ын үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг Дэлхийн банктай хамтран 2019 оны 08 дугаар сарын 12-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын зорилго нь багш, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, үндэсний хэмжээний сургагч багш бэлтгэхэд оршино.

Уг сургалтыг АНУ-ын Мэргэшсэн нягтлан бодогч, санхүүгийн шинжээч Майк Турнер удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуулийн багш,  Сангийн яамны мэргэжилтэн зэрэг  нийт 50 гаруй оролцогч хамрагдаж байна.

Тус сургалт нь  мэргэжилтнүүдийг  нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын талаар нэгдмэл ойлголттой болгох, стандартын хэрэгжилтийг хангуулан ажиллах зэрэг чухал ач холбогдолтой юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он