САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР БНЭУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 31


 Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр УУХҮ-ийн сайд Г.Ёндоны хамт  БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтын үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн хэрэгжилтийн явцын талаар ярилцаж төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд болон газрын тосны салбарт цаашид хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцлоо.

 Манай улсын хувьд импортоос 100% хараат газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах, нефьт-химийн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Энэтхэг Улсын 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр жилд 1.5 сая тн дотоодын түүхий тос боловсруулах хүчин чадал бүхий “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он