САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ДЭЛХИЙН БАНКНЫ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ  УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 07 сарын 22


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2020 оны 7 дугаар 22-ны өдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч ноён Андрей Михневыг хүлээн авч уулзав.

Ноён Андрей Михнев, Сангийн сайдад хандан УИХ-ын гишүүнээр сонгогдож, Сангийн сайдаар дахин томилогдсонд нь баяр хүргэж, Дэлхийн банктай өрнүүлж буй нягт хамтын ажиллагааны тогтвортой байдлын чухлыг онцлон, хамтын ажиллагааг үргэлжилж байгаад таатай буйгаа илэрхийлэв.

Сангийн сайд шинэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар  санал солилцлоо.

Түүнчлэн КОВИД19 цар тахлын улмаас эдийн засагт тулгарч буй хүндрэлийг бууруулах, арилгахад Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар ярилцлаа.   


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он