“АРХИВЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТЕХНИК ХЭРЭГСЛИЙН ХАНГАЛТ ТӨСӨЛ”- ИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 05


Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газартай байгуулсан 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл”- ийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн гэрээнд талууд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гарын үсэг зурлаа.

Зээлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНСУ-ын Засгийн газрыг төлөөлж тус улсын Экспорт-Импорт банкны Зээл хариуцсан гүйцэтгэх захирал ноён Шин Дог Юн нар гарын үсэг зурав.

Уг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам хэрэгжүүлэх ба үндэсний төв архивийн баримтат өвийг найдвартай урт хугацаанд хадгалах, архивын үйл ажиллагаа болон иргэдэд мэдээлэл хүргэх үйлчилгээг сайжруулах зорилгоор  архивын баримтыг хадгалах, сэлбэн засах, сэргээх, кино,гэрэл зураг, дуу авианы баримтыг хадгалах нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг цахим хэлбэрт шилжүүлэх, архивын баримтыг микрофильмд шилжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулах зэрэг ажлуудыг хийнэ. 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он