ЭКО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК 38 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 13


Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен нар өнөөдөр (2019.06.13) гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Гүйцэтгэх захирал Кшатрапати Шиважи тэргүүтэй АХБ-ны Захирлуудын зөвлөлийн 8 гишүүд, болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

Уг төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийг бий болгох, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийн эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж байгаа юм.

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх энэхүү төслөөр аялагчдыг дэмжихийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн орлого олох боломжийг бий болгоход чиглэсэн орон нутагт түшиглэсэн аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах болно. Түүнчлэн Чингис Хаан аялал жуулчлалын цогцолборыг барих, дэд бүтцийг шинэчлэх, жуулчид болон нутгийн иргэдэд зориулсан ариун цэврийн болон хог хаягдлын байгууламжуудыг барих зэрэг ажлуудыг хийх юм. 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он