САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 03 сарын 20


Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандратыг хүлээж авч уулзах үедээ АХБ-ны дэд ерөнхийлөгч Ахмед Саидтай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар шинэ коронавирусын-(Covid-19) өнөөгийн нөхцөл байдал, эдийн засагт үзүүлж буй нөлөөлөл, Covid-19-ийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар ярилцав.

Дэлхий дахинд хурдацтай тархаж буй (Covid-19) халдварын эсрэг авах хариу арга хэмжээний хүрээнд Азийн хөгжлийн банкнаас нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг санхүүжүүлэх асуудлыг богино хугацаанд шийдвэрлэн дэмжлэг үзүүлсэнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар талархал илэрхийлэв.

 Мөн уулзалтаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих чиглэлд Азийн хөгжлийн банкнаас хэрхэн дэмжиж ажиллах боломжтой талаар санал солилцсон юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он