ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН 1.8 САЯ АМ.ДОЛЛАРЫН  ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН НООТ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 03 сарын 12


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Масато Такаока нар өнөөдөр (2019.03.12) Засгийн газар хоорондын 1.8 сая ам.долларын  Төслийн бус буцалтгүй тусламжийн солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд  манай  улсын байгаль орчны салбар тэр дундаа “Цэнгэг усны нөөц , байгаль хамгаалах төвд”-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх юм.

.

Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш эрүүл мэнд, боловсрол, нийгэм хамгаалал болон байгаль орчны салбарт 21,3 тэрбум иений (ойролцоогоор 195.0 сая ам.доллар) тоног төхөөрөмж Төслийн бус буцалтгүй тусламжаар олгосон байдаг.

Монгол Улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад Япон Улсын Засгийн газар хамтран ажиллаж,  нийт 310.0 гаруй тэрбум иений (2.8 тэрбум ам.доллар) зээл тусламжийг үзүүлээд  байна.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он