УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 15


Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээс 249.6 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 13.1 сая ам.доллар нийт 262.7 сая ам. долларын санхүүжилтээр баригдсан Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орж,  2026 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ.



Хоногт 250 мянган м3 хаягдал ус дахин боловсруулах хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь  Туул голын экосистемийг сайжруулж, байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, мезофилийн аргаар лагийг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн,  дотоодын хэрэглээний 35 орчим хувийг хангана.



Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрийн 17.6 га талбайд 35 төрлийн 55 барилга байгууламжаас бүрдэж байгаа ба Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт болсон.













Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он