Өнөөдөр төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Сангийн сайд агсан Дэмчигийн Моломжамцын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 11 сарын 25


Дэмчигийн Моломжамц

(1920-2006)

            Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Сангийн сайд агсан Дэмчигийн Моломжамцын мэндэлсний 100 жилийн ой энэ өдөр тохиож байна. Тэрээр Сангийн яамны 14 дэх сайд бөгөөд 1948-1957 оны хооронд Сангийн явдлын яамны сайдаар ажиллаж байжээ. 

             Д.Моломжамц нь 1920 онд Цэцэнхан аймгийн Цэцэн вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутагт төржээ.​ Бага насандаа хийдэд шавилан сууж, бурхны ном сурахын зэрэгцээ монгол бичиг заалгаж сурчээ. 1940 онд Санхүүгийн сургуулийг, 1946 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүү хотын Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсөж, санхүү-эдийн засгийн дээд боловсрол эзэмшсэн байна.

​              Тэрбээр:

1946-1948 онд Сангийн яамны сайдын үүрэг гүйцэтгэгч, жинхэнэ орлогч сайд;
1948-1957 онд Сангийн явдлын яамны сайд;

1957-1959 онд МАХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүн;

1957-1965 онд Сайд нарын Зөвлөлийн даргын орлогч​, нэгдүгээр орлогчоор ажиллахын зэрэгцээ Улсын төлөвлөгөөний комиссын дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Эдийн засгийн хамтын ажиллагааны хорооны дарга бөгөөд Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл /ЭЗХТЗ/-д суух БНМАУ-ын Байнгын хорооны төлөөлөгч зэрэг албан тушаалыг хавсран гүйцэтгэж байв.

1964-1989 онд МАХН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүн, Төв хорооны нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байжээ. ​
          Түүнийг Санхүү-банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнаж, Сангийн яамны “Хүндэт дэвтэр”-т алдар нэрийг нь мөнхжүүлсэн.

          Д.Моломцамцын  хөдөлмөрийг төр, засаг өндрөөр үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа, Сүхбаатарын одонгоор 3 удаа шагнаж, 2005 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртээжээ.

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он