Засгийн газрын худалдан авах ажиллагааны сургагч багшийн сургалтад урьж байна

Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар

Нийтлэсэн огноо: 2019 оны 10 сарын 29


Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсээс Сангийн сайдын 2019 оны 37 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх, гэрчилгээ олгох журам”-ын 4.1-д заасны дагуу “Худалдан авах ажиллагааны сургагч багш” бэлтгэх сургалтыг 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Сангийн яамны 9 дүгээр давхарт Түшээ Танхимд зохион байгуулна.

Тус сургалтын зорилго нь худалдан авах ажиллагааны чиглэлээр багшлах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, төрийн, хувийн хэвшил болон иргэдийг хамруулсан сургалтын системийг бий болгож, сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Дээрх журмын 4.2-т заасны дагуу Сургагч багшийн сургалтад худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ /А3/-тэй, худалдан авах ажиллагааны бодлого, арга зүйн талаар 3-аас доошгүй жил ажилласан зохих дадлага туршлагатай мэргэшсэн ажилтан хамрагдах эрхтэй бөгөөд журмын 6.1-д заасан Худалдан авах ажиллагааны сургалт зохион байгуулах эрх бүхий сургалтын байгууллагуудаас тус бүр 2 багш, сургалтад хамрагдах сонирхолтой  шаардлага хангасан 14 оролцогчийг бүртгэнэ.

Сургалтад бүртгүүлэхдээ

  • Худалдан авах ажиллагаанд мэргэшсэн болохыг гэрчлэх А3 гэрчилгээний хуулбар
  • Мэргэжлийн дипломын хуулбар
  • Намтар /CV/ зэрэг материалуудыг namjilmaa_b@mof.gov.mn болон gantulga_d@mof.gov.mn цахим хаягууд руу ирүүлэх бөгөөд 267416 дугаарын утсаар Д.Гантулгатай холбогдоно уу.

 

САНГИЙН ЯАМНЫ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ГАЗРЫН ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ БОДЛОГЫН ХЭЛТЭС


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он