“MOF” МЕНТОРШИП ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2022 оны 06 сарын 15


Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам Unread медиа компанитай хамтран "Ирээдүйгээ төсөвлө" аяныг эхлүүлээд буй. Уг аяны хүрээнд бид ЕБС-ийн сурагчдын дунд “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан; их, дээд сургуулийн оюутан, судлаачдын дунд “Ирээдүйгээ төсөвлө” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. 

Тэгвэл ээлжит үйл ажиллагаа болгон Монгол Улсын Сангийн яамны үйл ажиллагаатай танилцаж, төсөв санхүүгийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох боломжийг олгож буй “MOF” менторшип хөтөлбөр эхэлснийг дуулгая. Дөрвөн долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү менторшип хөтөлбөрт 16 ментий шалгарч, зургадугаар сарын 10-ны өдөр анхны сургалтдаа хамрагдсан юм. 

 

МЕНТОРШИП ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ӨДӨР

Монгол Улсын төсөв батлагдах үйл явц болон Сангийн яамны үндсэн үйл ажиллагаатай танилцаж, иргэний хувьд хэрхэн саналаа өгч, хувь нэмрээ оруулах боломжтой талаар мэдэх хүсэлтэй 16 ментий менторшип хөтөлбөрөө урам зоригтойгоор эхлүүллээ. Тэдний нэг сарын хугацаанд үргэлжлэх энэхүү аялалд Дэд сайд С.Мөнгөнчимэг амжилт хүсэж, Сангийн яам хэмээх их айлд хэрхэн хөл тавьж байсан түүхээсээ хуваалцан ментий нартай санал бодлоо солилцсон.

 

 

Энэ удаагийн менторшип хөтөлбөрт Монгол Улсын Сангийн яамны Санхүү төсвийн судалгааны газар, Төсвийн бодлого төлөвлөлтийн газар, Төрийн сангийн газар, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын есөн албан хаагч ментороор оролцож байна. Нээлтийн сургалтыг Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн дарга Б.Ганзориг, зөвлөх Б.Анар Сангийн яамны бүтэц, зохион байгуулалт, стратегийн зорилтууд болон Хөгжлийн санхүүжилтийн хэлтсийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулж тухайн сэдвийн хүрээнд ментий нартай хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Холбоотой нийтлэл: posted.mn

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он