ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 07 сарын 06


Сангийн яамны төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан албан хаагчид “Төрийн албан хаагч”-ийн тангаргаа өргөлөө.

Ч.Чимидсүрэн, Б.Гантиг, Ч.Цэдэндорж, Н.Уранцэцэг, Х.Номин, Г.Отгонбаяр, Б.Амарбаясгалан, Б.Сайнжаргал нар төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, шударгаар ажиллахаа хамт олныхоо өмнө тангараглав.

Ёслолын үйл ажиллагааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт төрийн албаны тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, амжилт хүсээд туршлагатай сайхан хамт олноосоо их зүйлийг сурч, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллахыг хүслээ.


Мэдээ, мэдээлэл






Эмгэнэл ...

2024.03.15
















САНГИЙН ЯАМ © 2024 он