Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2023 оны 09 сарын 19

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2023 оны элсэлт эхэллээ.
JDS нь Монгол улсын залуу төрийн албан хаагчдад зориулагдсан тэтгэлэгт хөтөлбөр юм. Тавигдах шаардлага болон суралцах чиглэлийг хөтөлбөрийн цахим хуудаснаас харна уу.
Өргөдлийн маягт хүлээж авах эцсийн хугацаа:
Магистр:11-р сарын 06 (Даваа) хүртэл
Доктор:12-р сарын 08 (Баасан) хүртэл
Дараах хуваарийн дагуу танилцуулга семинар цахим болон танхимаар зохион байгуулагдана. Хэрэв та оролцохыг хүсвэл цахим хуудсаар урьдчилан бүртгүүлнэ үү.
Танилцуулга семинар цахимаар :
9-р сарын 14 (Пүрэв) 14:00-15:30
9-р сарын 23 (Бямба) 11:00-12:30
Танилцуулга семинар танхимаар :
9-р сарын 30 (Бямба) 11:00-12:30
10-р сарын 05 (Пүрэв) 18:30-20:00
Холбоо барих хаяг:
JICE JDS Төслийн Монгол дахь Оффис
Цахим шуудан: jds.mongolia@jice.org
Утас:9549-5902, 9978-5902
Вэбсайт: https://jds-scholarship.org/country/mongolia/index.html
Өргөдөл гаргагч танд амжилт хүсье.