Олон улсын валютын сангийн Дүрмийн IV Заалтын  Ажлын хэсэгтэй цахим уулзалт хийлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 10 сарын 06


Олон улсын валютын сангийн (ОУВС) Дүрмийн IV заалтын дагуу хатагтай Ангана Банержигаар ахлуулсан Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсэг 2021 оны 9 дүгээр сарын 13-30-ны өдрүүдэд Монгол Улсын Сангийн яаманд ажиллав. Ажлын хэсэг нь цар тахлын дараах эдийн засгийн нөхцөл, төсөв, санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор холбогдох газар, нэгжтэй зөвлөлдөх уулзалтуудыг хийв.ОУВС-гаас гишүүн орнууддаа тогтмол хийдэг энэхүү Дүрмийн IV заалтын Ажлын хэсгийн уулзалтын эцэст бодлогын зөвлөмж бүхий тайланг боловсруулдаг бөгөөд тайланг ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцүүлсний дараа хэвлэлийн мэдэгдэл хийж олон нийтэд танилцуулдаг.  

Монгол Улсад ажилласан энэ удаагийн Ажлын хэсэг нь Сангийн яамнаас гадна Монголбанк, УУХҮЯ, ХХААХҮЯ, ХНХЯ, СЗХ, Үндэсний хөгжлийн газар, Гаалийн Ерөнхий газар, Монгол Улсын Хөгжлийн банк, Монголын Ипотекийн Корпорац, Монголын Банкны Холбоо, Монголын Хөрөнгийн Бирж болон Энержи Ресурс,  Рио Тинто, Хас банк, Хаан банк зэрэг хувийн секторын төлөөллүүдтэй уулзалт хийв.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он