САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ АЛЕЙН ПИЛОУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 05 сарын 27


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Дэд Ерөнхийлөгч Алейн Пилоу болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн явцын талаар ярилцаж, цаашид эдийн засгийг төрөлжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, эдгээр чиглэлд хамтарч ажиллахаар санал солилцлоо.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он