САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД НОЁН КОБАЯШИ ХИРОЮКИТАЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСАЖ БАЙГААТАЙ НЬ ХОЛБОГДУУЛАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 11 сарын 15


Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны 11 дүгээр 15-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Ноён Кобаяши Хироюки хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой өнгөрсөн 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион цохон тэмдэглээд Монгол Улс бол эх орны маань дараа орохуйц улс болсныг тэмдэглэж Монгол Улсад ажиллах хугацаанд хамтран ажилласан Сангийн сайд Б.Жавхланд талархал илэрхийлэн уулзалтыг эхлүүлэв.

Сангийн сайд Б.Жавхлан, Элчин сайдаар Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.

Япон Улстай хамтран хэрэгжүүлсэн томоохон төслүүдийн нэг болох Олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг 2021 оны 07 сард ашиглалтад оруулснаар хүчин чадал 3 дахин нэмэгдэж 6 терминалтай, долоо  хоногт 160 удаагийн нислэг, жилд 22 мянга удаагийн онгоц хүлээн авч ажиллаж байгааг онцлов.  Энэхүү төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлэн, үргэлж дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Ноён Кобаяши Хироюки Монгол Улсад нийт 11 жил ажилласан хугацаандаа үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэж цаашдын ажилд нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он