“ЦАГААНДЭЛ УУЛ-ӨЛЗИЙ” БООМТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 25


Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын алба хоорондын Монгол, Хятадын хилийн “Цагаандэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр (2019.06.25) боллоо.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Сангийн сайд, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхимын дарга Тиан юунь болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд гэрээнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө засах орны боомтын албаны дарга Сэ Цэн нар гарын үсэг зурж баталлаа.

Тус боомтыг хоёр улсын жишиг боомт болгохоор талууд харилцан ижил түвшинд төлөвлөж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймгийн 43 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  бүтээн байгуулахаар боллоо.

“Цагаандэл уул-Өлзий” боомтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Таван толгой-Баруун наран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаан дэл уул боомт хүртэлх тусгай зориулалтын авто замын гэрээ байгуулагдаж замын зураг төсөл хийгдэж байна.

Ийнхүү боомтыг ашиглалтад оруулсанаар Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сайжрах, нүүрсний экспорт, импортод шинэ гарц нээх, бүс нутгийн аялал жуулчлал хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он