“ХИЛИЙН БООМТЫН ДЭД БҮТЭЦ” ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 06 сарын 04


Монгол Улсын Засгийн газарт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Хилийн боомтын дэд бүтэц” төслийн “Төсөл хэрэгжүүлэх гэрээ”-нд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, БНХАУ-ын Худалдааны яамны Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дарга Зэн Хуачэн нар өнөөдөр (2019.06.04)  гарын үсэг зурлаа.

Төсөл  хэрэгжүүлэх гэрээний хүрээнд Замын-Үүд болон Гашуунсухайт хилийн боомтын нэгдсэн хяналтын барилга, Хил Хамгаалахын оффис, ажилчдын байр зэрэг барилгыг шинээр барих ба инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг иж бүрнээр шинэчлэн сайжруулах юм.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он