Европын Холбооноос Монгол Улсад суух Элчин сайд Аксель Никейзийг Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт хүлээн авч уулзлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 11 сарын 23


Европын Холбоо нь 1993 оноос Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлж буй гол түншүүдийн нэг юм. Боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих зэрэг чухал салбарт техникийн болон бодлогын дэмжлэг үзүүлж ирсэн Европын Холбоонд Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт талархал илэрхийллээ. Мөн шинээр томилогдон ажиллаж буй элчин сайд Аксель Никейзд амжилт хүсч Сангийн яам, Европын Холбоо хоорондын яриа хэлэлцээ үр дүнтэй үргэлжилж, хамтын ажиллагаа улам өргөжнө гэдэгт итгэлтэй байгааг онцоллоо. Европын Холбоо нь 130-аад сая еврогийн санхүүжилт бүхий 32 mөсөл, арга хэмжээг Монгол Улсад хэрэгжүүлж байна.

 

 

 

 


 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он