“Програм хангамж: АСУУДАЛ-ШИЙДЭЛ 2018” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 06 сарын 18


Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар, Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбоо ТББ хамтран "Програм хангамж: АСУУДАЛ-ШИЙДЭЛ 2018" сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2018.06.13-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөлдөх уулзалтад 35 байгууллагын 48 төлөөлөгч оролцож өөрсдийн үзэл бодол, саналыг илэрхийллээ.

Энэхүү зөвлөлдөх уулзалтанд:
1. Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын
газрын дарга Ч.Чимидсүрэн - "Программ хангамж, түүнтэй холбоотой үйл ажиллагааг бодлого, зохицуулалтаар хангах нь"
2. ХСНХолбооны Гүйцэтгэх захирал Ж.Баянмөнх - "Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбооны цаашдын чиг хандлага, хөгжил"
3. Монгол Нягтлан Бодох Бүртгэлийн Хүрээлэнгийн Тэргүүн, Доктор, Профессор Л.Дондог - "Нягтлан бодох бүртгэлийн программ СТОУС-ын шаардлагад нийцсэн байдлыг үнэлэх"
4. ХСНХ-ны УЗ гишүүн, Интерактив Би Ай ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимиддорж - "Том ААН санхүү, НББ-ийн программын онцлог"
5. ХСНХ-ны УЗ гишүүн, Прософт ХХК-ийн Захирал П.Бүрэнжаргал - "Жижиг, дунд ААН байгууллагын санхүү, НББ-ийн программ" зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүллээ.

Зөвлөлдөх уулзалтаар санхүү, нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэлт, чанар стандартад хяналт тавих зэрэгт тулгарч буй асуудлууд, шийдэх арга замууд, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны цаашдын чиг хандлага зэрэг асуудлуудын хүрээнд илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлэг өрнүүлж гарц шийдлийг хамтран гаргалаа.

Дээрх зөвлөлдөх уулзалтын хүрээнд дараах 4 төрлийн сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.
1. Программ хангамжийн салбар, төр засаг хоорондын уялдаа холбоо
2. Хэрэглэгчийн Систем Нийлүүлэгчдийн Холбооны цаашдын үйл ажиллагаа
3. Системийн интеграцлал
4. Программ хангамжийн стандартчилал.

Энэхүү уулзалтын үеэр ярилцсан асуудлууд, шийдэх арга зам, гарсан санал санаачлагуудын талаарх нэгдсэн мэдээллээр нэгдсэн  танилцуулга бэлтгэн гаргахаар төлөвлөөд байна.

 

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он