“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ-2018”-Д САНГИЙН ЯАМ ШАТРЫН  ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 23


Энэ жилийн “Засгийн газрын цом-2018” тэмцээнийг 5-р сарын 21-27-ны хооронд спортын 4 төрлөөр Сангийн яамнаас зохион байгуулж байна.

 

Спортын буухиа шатрын тэмцээнээр гараагаа эхэлж 5 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамны “Түшээ” танхимд явагдаж дүнгээ гаргалаа. Швейцарь системээр нийт 8 өрөг болсон тус тоглолтонд эрэгтэйчүүдийн ангилалд Гадаад харилцааны яамны АОДАГ-ын зөвлөх Х.Көкен 7 оноогоор 1-р байр, Зам, тээврийн хөгжлийн яамны ахлах мэргэжилтэн 6.5 оноогоор М.Угтахбаяр 2-р байр, Сангийн яамны хэлтсийн дарга Ж.Цогтбаяр 6 оноогоор 3-р байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд Гадаад харилцааны яамны АОДАГ-ын атташе Ц.Өнөржаргал 7.5 оноогоор 1-р байр, Сангийн яамны мэргэжилтэн П.Цэрэнлхам 7 оноогоор 2-р байр, Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн Ч.Мөнхтуяа  5.5 оноогоор 3-р байр тус тус эзэллээ. Нийлбэр дүнгээр Гадаад харилцааны яам 1-р байр, Сангийн яам 2-р байр, Зам, тээврийн хөгжлийн яам 3-р байрт шалгарлаа.  “Засгийн газрын цом-2018” тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 24-27-нд ширээний теннис, сагс, волейболын тэмцээнээр үргэлжлэх болно.

 

“Засгийн газрын цом” тэмцээн Төрийн захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн жил Сангийн яам тэргүүн байр хүртэж байсан юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он