САНГИЙН ЯАМ “ШИЛДЭГ ЯАМ”-ААР ШАЛГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 24


Сангийн яам Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2017 онд салбарынхаа үзүүлэлтээр тэргүүлэн “Шилдэг яам”-аар шалгарлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, шилэн данс, хэрэглэгчийн үнэлгээ зэрэг 11 үзүүлэлтээр манлайлсан юм.

Засгийн газар 2017 онд эдийн засгийг сэргээх, өсөлтийг бий болгох, хугацаа дууссан өр, төлбөрийг барагдуулах, гадаадын хөрөнгө оруулалт татах, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдийг халамжлах, сахилга, хариуцлага, дэг журмыг хангах зорилт тавин ажилласан юм.

Сангийн яамны нийт хамт олондоо баяр хүргэе!


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он