“Аудит: Асуудал-Шийдэл 2018” зөвлөлдөх уулзалт зохион байгууллагдлаа

Мэдээлэл нийтлэсэн: Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар - Э.Буянхишиг

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 07


Аудитын асуудлаар Төр, Мэргэжлийн байгууллага, Бизнесийн хараат бус байгууллагуудын 3 талт хамтын ажиллагаа болон Аудитын үйл ажиллагааг сайжруулах зорилготой “Аудит: Асуудал-Шийдэл” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн  10:00– 18:00 цагт Сангийн яам, Үндэсний аудитын газар, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Аудитын байгууллага гэсэн 5 талын оролцоотой зохион байгууллагдлаа.

Уулзалтад Сангийн яамны  НБББГ-ын дарга Ч.Чимидсүрэн  “Аудитын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах нь” сэдвээр, Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг “Хараат бус аудитын компаниудын үйл ажиллагаанд анхаарах асуудал”  сэдвээр, Санхүүгийн зохицуулах хорооны  Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Даатгалын газрын дарга М.Өлзийбат нар  “Даатгал, Үнэт цаасны зах зээл дээр үйлчилгээ үзүүлж байгаа Аудитын компаниудад тулгамдаж байгаа асуудлууд”  сэдвээр, ММНБИ-ын  Дэд захирал Л.Батцэнгэл “Аудитын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”  сэдвээр, “Их Монгол Хөлөг Аудит” ХХК-ийн захирал С.Тунгалаг, “Далайван-Аудит” ХХК-ийн захирал Ц.Жигдэн, “Улаанбаатар корпораци Аудит” ХХК-ийн захирал, Б.Осоргарав, “БДО аудит” ХХК –ийн захирал Г.Баянмөнх нар “Аудитын компани, түүний үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал” сэдвээр тус тус илтгэлүүд хэлэлцүүллээ. Уулзалтад 95 аудитын компанийн 124 аудиторууд оролцлоо.

Зөвлөлдөх уулзалтаар аудитын үйл ажиллагааны талаар өнөөгийн байдал, тулгарч буй асуудлаар аудиторууд болон хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулан

  • Аудитын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож байгаа Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах;
  • Аудитын компаниудад зэрэглэл тогтоох;
  • Аудитын компаниудын мэдээллийг ил тод болгох;

зэрэг асуудлуудаар тодорхой шийдэлд хүрлээ. Цаашид зөвлөлдөх  уулзалтаас гарсан асуудал болон шийдлээр нэгдсэн  танилцуулга бэлтгэн гаргахаар төлөвлөөд байна.


Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2023 он