“Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн 32.0 тэрбум иений санхүүжилт хийгдлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2017 оны 12 сарын 29


2017 оны 12 сарын 19 өдөр

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын хүрээнд Япон Улсын Засгийн газраас төсвийн дэмжлэг болгож 850 сая ам.доллартай тэнцэх хэмжээний иений зээлийг ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжих 3 жилийн хугацаанд хэсэгчлэн авч байгаа билээ.

Энэхүү санхүүжилтийн эхний шат болох “Төсөв, нийгэм болон эдийн засгийн шинэчлэлийн хөгжлийн бодлогын зээл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрт 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч К.Кошикава нар гарын үсэг зурсан билээ.

Тус хэлэлцээрээр тохирсон 32 тэрбум иений зээлийн санхүүжилт 2017 оны 12 сарын 19-ний өдөр Сангийн яамны төрийн сангийн нэгдсэн дансанд орж ирлээ. Энэхүү зээлийн нөхцөл нь нэн хөнгөлөлттэй, урт хугацааны зээл юм. Зээлийн хүү нь жилийн 0,8%, урьдчилгаа шимтгэл нь 0,1%, эргэн төлөгдөх хугацаа 20, үүнээс 6 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он