Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд ажилтан нээлттэй сонгон шалгаруулж авах ажлын байруудын тухай

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 26


Тус банкнаас дараах ажлын байруудад нээлттэй сонгон шалгаруулалтаар ажилтан шалгаруулж авахаар зарласан байна. Үүнд:

  1. Ахлах эдийн засагч, Үйлчлүүлэгчийн хэлцлийн үйл ажиллагааг дэмжих хэлтэс, Үйл ажиллагааны газар;
  2. Ахлах эдийн засагч, Зээлийн газар;
  3. Ахлах менежер, Худалдааны санхүү, Хамтын зээлийн хэлтэс;
  4. Ахлах мэргэжилтэн, Худалдааны үйл ажиллагааны санхүүгийн зах зээлийн хэлтэс;
  5. Хэлтсийн дарга, Хөрвөх чадвар, Хөрөнгө, өр төлбөрийн удирдлагын хэлтэс;
  6. Хэлтсийн дарга, Сангийн үйл ажиллагааг дэмжих хэлтэс;
  7. Удирдлагын менежер, Үйлчлүүлэгчийн харилцааны хэлтэс;
  8. Удирдлагын менежер, Хэлцлийн үйл ажиллагааны хэлтэс;
  9. Удирдлагын менежер, Худалдааны санхүү, Хамтын зээлийн хэлтэс;
  10. Үйл ажиллагаа хариуцсан захирал, Үйлчлүүлэгчийн харилцааны Азийн хэлтэс;
  11. Үйл ажиллагаа хариуцсан захирал, Хэлцлийн үйл ажиллагааны хэлтэс.

Дээрх ажлын байрыг сонирхож буй хүмүүс Сангийн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт хандан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Банкны тухай товч

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан ба гишүүн орнуудынхаа эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэхэд болон бусад олон улсын эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг байна.

Гишүүн орнуудад Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс, ОХУ, Румын Улс, Бүгд Найрамдах Словак Улс, Бүгд Найрамдах Чех Улс багтдаг.

Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, хувь нийлүүлэгчээр Улсын банкны ерөнхий хороо (хуучин нэрээр) буюу одоогийн Монголбанк тус банкны үйл ажиллагаанд оролцож ирсэн.

Засгийн газрын 2017 оны 359 дүгээр тогтоолоор Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банкинд  Монгол Улсыг төлөөлөх төлөөлөгчөөр Сангийн сайдыг, орлогчоор нь Монголбанкны ерөнхийлөгчийг тус тус томилсон.

Дараах линкээр орж мэдээлэл авна уу. http://en.ibec.int/about_the_bank/jobs/


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он