“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ – 2018”  ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 25


Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ” тэмцээнийг энэ жил Сангийн яам зохион байгуулж байгаа билээ.

“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ – 2018” тэмцээний ширээний теннисний төрөл 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Оч Клуб” дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд 14 яамны нийт 28 тамирчин ур чадвараараа өрсөлдсөн. Ганцаарчилсан эрэгтэй төрөлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны тамирчин Ц.Мөнхцэнгэл алтан медаль, Батлан хамгаалахын яамны тамирчин Ч.Гандирваа мөнгөн медаль, Сангийн яамны тамирчин З.Анар хүрэл медалийн болзлыг хангасан бол  эмэгтэй төрөлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны тамирчин Х.Ганцэцэг алтан медаль, Эрчим хүчний яамны тамирчин Б.Алтантунгалаг мөнгөн медаль, Батлан хамгаалахын яамны тамирчин П.Саранчимэг хүрэл медалийн болзлыг тус тус хангасан. Ширүүн өрсөлдөөнтэй тоглолтуудын эцэст багийн оноогоор Батлан хамгаалахын яам 1-р байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2-р байр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам 3-р байрыг эзэлж ширээний теннисний тэмцээнийг тэргүүллээ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он