САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР ОУВС-ТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 10 сарын 20


Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2020 оны жилийн уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан өнөөдөр Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд ОУВС-гийн Дэд захирал М.Фүрүсаватай хоёр талын уулзалт хийв.

Уулзалтад Монголбанкны удирдлагууд, ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Ж.Готтлиб болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Тус уулзалтаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, Коронавируст цар тахлын эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай болон 2021 оны эдийн засгийн төлөв байдлын талаар товч танилцуулав.

Түүнчлэн цаашид Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хэрхэн хамтарч ажиллах боломжуудын талаар хоёр тал санал солилцов.

 

 

 

 

 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он