ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫН БОЛЗОШГҮЙ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 02 сарын 18


БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ төрлийн коронавирусын халдвар хүрээгээ тэлж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын 5 бүсийн нийт 25 улсад  халдвар тархаад байна. ДЭМБ-ын зүгээс 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр уг вирусын халдварыг “Олон улсын нийгмийн эрүүл мэндийн онц ноцтой байдал” хэмээн зарласан бөгөөд манай  улсыг эрсдэлийн “Маш өндөр” зэрэгт шилжүүлсэн билээ.

Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас  шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 2 дугаар сарын 13-аас эхлэн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн.  

Энэ дагуу Сангийн яам өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж “Шинэ коронавирус /Covid-19/ халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” Төрийн нарийн бичгийн даргын А27 тоот тушаалыг мөрдөн ажиллаж байна.  

Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд яамны байрыг халдваргүйжүүлж, өвчлөлийн байдлын талаар ухуулга, сурталчилгааг байрлуулан, мэдээ, мэдээллийг түргэн шуурхай хүргэн, албан хаагчдад амны хаалт хэрэглэх, гар ариутгах, дархлаа дэмжих талаар зөвлөмжүүдийг хүргэхээс гадна бага насны буюу 5 хүртэлх насны хүүхдийг нь асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй албан хаагчдын ажлын цагийг хорогдуулан тооцож, ажил үүргээ цахимаар хийж гүйцэтгэх нөхцөл боломжоор ханган ажиллаж байгаа юм.

Мөн Төрийн тусгай хамгаалалтын газрын харуул хамгаалалтын албатай хамтран иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч, гаднаас нэвтрэх иргэд, албан хаагчдын халууныг хэмжин, амны хаалттай дотогш нэвтрүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он