САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР АНУ-ЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН КОРПОРАЦЫН КОМПАКТ ГЭРЭЭНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 11 сарын 11


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр (2019.11.11) Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Энтони Вэльчэр, Европ, Ази - Номхон далай, Латин Америкийн орнуудыг хариуцсан Дэд ерөнхийлөгчийн орлогч Жонатан Брүүкс нар болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар МСК-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж эхлээд буй төслийн явц, Компакт гэрээ хүчин төгөлдөр болох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гол урьдач нөхцөлүүдийн хэрэгжилт, биелэлтийн талаар санал солилцлоо.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он