Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2020 оны 05 сарын 14

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны удирдлагууд Жеофф Готтлиб тэргүүтэй ОУВС-гийн ажлын хэсэгтэй цахим уулзалт хийлээ.
Тус цахим уулзалтаар КОВИД-19 цар тахлын эдийн засагт үзүүлж буй нөлөө, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийг сэргээх багц арга хэмжээний талаар санал солилцлоо.
КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авахтай холбоотойгоор ОУВС-аас гишүүн орнууддаа эдийн засгаа сэргээхэд нь дэмжлэг үзүүлэх Rapid Finance Instrument буюу “Шуурхай Санхүүжилт” хөтөлбөр хэрэгжүүлэн, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд тус хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх, авах арга хэмжээний талаар талууд дэлгэрэнгүй ярилцлаа.