ОУВС-ЫН ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН 4-Р ШАТНЫ УРЬДЧИЛСАН ҮНЭЛГЭЭ ГАРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 05 сарын 23


Сангийн яам болон МонголБанк Жэофф Готтлиеб тэргүүтэй ОУВС-ийн ажлын хэсэгтэй 2018 оны 5-р сарын 2-17 өдрүүдэд Улаанбаатар хотод хамтран ажиллан, Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дөрөв дэх шатны үнэлгээг хийлээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд макро эдийн засгийн гүйцэтгэл эерэг гарч, зорилтот тоон үзүүлэлтүүдийг бүрэн хангаж чадсан байна. 2018 оны эхний улиралд, Төсвийн орлого 21%-иар өсөж, валютын цэвэр албан нөөц 200 сая ам.доллараар нэмэгдэж төсвийн үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас илүү гүйцэтгэлтэй гарчээ.

Хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхийн тулд цаашид төсвийн сахилга батыг чангатгах, татварын удирдлагыг бэхжүүлэх, банкны системийг шинэчлэн бэхжүүлж макро эдийн засгийн зөв бодлоготой уялдуулан хүүгийн хувийг бууруулах, мөнгөний бодлогоо хадгалан инфляцийг хазаарлан төлбөрийн тэнцлийг дэмжиж өгөх, эрсдлээс хамгаалах гадаад валютын албан нөөцөө бүрдүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулсаар байх шаардлагатайг мэдэгдлээ.

ОУВС болон Сангийн яам, МонголБанкны ажлын хэсгүүдийн түвшинд дээрх зөвшилцөлд хүрсэн бөгөөд уг тохиролцоо ОУВС-ын захирлуудын зөвлөлөөр баталгаажих шатанд яваа юм. 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он