ОУВС, ДЭЛХИЙН БАНКНЫ 2018 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТОЙМ –II

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 27


 2018 оны 4-р сарын 16-22 өдрүүдэд зохион байгуулагдсан Хаврын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид ОУВС, Дэлхийн Банкны манай улсыг хариуцсан  удирдлага болон мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулж, өнгөрсөн хагас жилийн хугацааны хамтын ажиллагаа, Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн 2018 оны эхний улирлын байдлыг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар санал бодлоо солилцсон.

Энэ арга хэмжээний хүрээнд 4-р сарын 21 -22 өдрүүдэд Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал Жэйсон Оллфорд, ОУВС-ын захирал К.Лагард, ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов, ОУВС-ын Япон Улсыг хариуцсан гүйцэтгэх захирал Масааки Кайзука, Дэлхийн Банкны Ази, Номхон Далайн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Виктория Кваква, Мянганы Сорилын Корпорацын гүйцэтгэх захирал Жонатан Нэш нартай уулзсан.

ОУВС болон Дэлхийн Банкны удирдлагууд “... Богино хугацаанд хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр маш сайн үр дүн өгч байгаа нь бусад улс орнуудад үлгэр дууриал болохуйц жишээ юм...” гэдгийг онцолж, цаашид  эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах бодлого баримтлах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай бөгөөд энэ чиглэлд ОУВС, Дэлхийн Банкны зүгээс  нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

2018 оны 4-р сарын 23-ний өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын Төв Байранд зохион байгуулагдсан ЭКОСОС буюу НҮБ-ын Эдийн Засаг, Нийгмийн Зөвлөлийн Хөгжлийн Санхүүжилтийн чуулга уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсаас НҮБ-т суугаа Байнгын төлөөлөгч С.Сүх-болд нар оролцлоо. Чуулга уулзалтаар улс орны хөгжлийг хурдасгахад нэн шаардлагатай хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон ядуурлыг бууруулах цогц арга хэмжээний талаар хэлэлцлээ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он