ОУВС, ДЭЛХИЙН БАНКНЫ 2018 ОНЫ ХАВРЫН ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТОЙМ -I

Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 27


2018 оны 4-р сарын 16-22 өдрүүдэд ОУВС, Дэлхийн банкны үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор гишүүн орнуудын Сангийн сайд, Төв Банкны ерөнхийлөгч нарын дунд уулзалт, хуралдаан зохион байгуулагдлаа.

Энэ жилийн чуулга уулзалтаар дэлхийн эдийн засаг, олон улсын хөгжил болон санхүүгийн зах зээлийн сэдвээр хэвлэлийн бага хурал, бүс нутгийн салбар уулзалт, хурал семинар зэрэг өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжлээ. Нийт 13000 гаруй хүн хамарсан уг арга хэмжээнд ОУВС, Дэлхийн Банкны гишүүн орнуудын төлөөлөгчид, хэвлэл мэдээллийн төлөөлөл, хувийн болон банкны секторын топ-менежерүүд, Их-20, Европын хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD), Дэлхийн худалдааны байгууллага зэрэг Засгийн газар хоорондын олон улсын байгууллагууд ажиглагчаар оролцсон.

Дэлхийн Банкны Группын хандивлагч нар нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах, ядууралтай дэлхийн даяар тэмцэх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх боломжийг бодитойгоор нэмэгдүүлэхийн тулд  хөрөнгийн хэмжээгээ 13 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх, дотоодын хэд хэдэн шинэчлэлийн болон бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх өргөн цар хүрээтэй багц шийдвэрийг дэмжсэн нь томоохон үйл явдал байлаа.

ОУВС болон Дэлхийн банкны чуулга уулзалтуудаар худалдааны маргаан зөрчил, инфляц, засгийн газрын их хэмжээний өрийн асуудалд экспертууд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байлаа. Засгийн газрын их хэмжээний өр нь тухайн улс орны эдийн засгийн хямралыг удаашруулах, гүнзгийрүүлэх шалтгаан болдог. Иймд хүний чадавх болон биет капиталын хөгжил дэвшлийг дэмжсэн, үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн татвар-төсвийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх, дэлхийн эдийн засагт одоо ажиглагдаж буй өсөлтийн зурвасыг цаг алдалгүй ашиглан нөхцөл байдлаа сайжруулж авах шаардлагатайг дурдсан.

Дараагийн намрын чуулга уулзалт  2018 оны 10-р сарын 12-14 өдрүүдэд Индонезид зохион байгуулагдана.  


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он