Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпптой уулзалт хийлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 03 сарын 31


Сангийн сайд Б.Жавхлан Канадын гадаад харилцааны яамны Хойд ази хариуцсан газрын захирал Велдон Эпп, Канадын гадаад харилцааны яамны Монгол улсыг хариуцсан ажилтан Мишель Д’Эон, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Ивкофф, болон Канадын ЭСЯ-ны төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байна. Манай хоёр орны энэхүү найрсаг харилцаа нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийтлэг үнэт зүйлст түшиглэн хөгжиж байгаа гэдгийг сангийн сайд Б.Жавхлан онцоллоо. 

Канадын хөгжлийн хөтөлбөрүүд тухайлбал олборлох салбарын менежментийг сайжруулах, төрийн албыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийг чадваржуулах, хүйсийн тэгш байдлыг хангах зэрэг төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байна. 2023 онд Монгол, Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ойг угтсан хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх олон ажил төлөвлөгдсөнийг уулзалтын үеэр онцолж ярилцлаа.


Мэдээ, мэдээлэл


Эмгэнэл ...

2024.03.15




















САНГИЙН ЯАМ © 2024 он