ТЕНДЕРИЙН УРИЛГА-Б-14: ХИЛИЙН БООМТУУДАД УХААЛАГ ГАРЦ НИЙЛҮҮЛЭХ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 05 сарын 25


Огноо: 2023 оны 5 дугаар сарын 24

Зээлийн дугаар ба нэр: Зээл № 3387-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Гэрээний дугаар ба нэр:          Б-14: ХИЛИЙН БООМТУУДАД УХААЛАГ ГАРЦ НИЙЛҮҮЛЭХ

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг

 

  1. Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-аас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг “Б-14: Хилийн боомтуудад ухаалаг гарц нийлүүлэх” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна. Энэхүү гэрээний хүрээнд ухаалаг гарц болон түүнд холбогдох тоног төхөөрөмжийн иж бүрдлийг нийлүүлнэ.  
  2. Монгол Улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Хилийн боомтуудад ухаалаг гарцын тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Эдгээр тоног төхөөрөмжийн дэлгэрэнгүй техникийн шаардлагыг Тендерийн баримт бичгийн Зургаадугаар бүлгээс харна уу.

Бараа хүргэх эцсийн хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор байна.

  1. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
  • Сүүлийн 3 жил  /2020, 2021, 2022/-ийн аль нэг жилд үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан хамгийн багадаа нэг [1] гэрээтэй байна. Гэрээний үнийн дүн нь 3,600,000,000.0 /Гурван тэрбум зургаан зуун сая/ төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилд /2020, 2021, 2022/ гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний борлуулалтын дундаж хэмжээ нь 4,500,000,000.0 (Дөрвөн тэрбум таван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Сүүлийн 3 жилийн /2020, 2021, 2022/  аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан (тайлан баланс, орлогын тайлан)-г үндэслэн тендерт оролцогч урт хугацаанд ашигтай ажиллаж байгаагаа харуулж чадахуйц санхүүгийн байдал нь тогтвортой байх;
  • Гэрээний хэрэгжилтийн явцад шаардлагатай мөнгөн гүйлгээний хэрэгцээг хангаж чадах түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, авах боломжтой зээл, эсхүл бусад санхүүжилтийн нийт хэмжээ: 2,300,000,000.0 (Хоёр тэрбум гурван зуун сая) төгрөгөөс доошгүй байх;
  • Одоо хянан шийдвэрлэгдэж буй аливаа нэхэмжлэл, шаардлага, арбитрын ажиллагаа, эсхүл бусад төрлийн шүүхийн зарга, маргааны нийт хэмжээ нь тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн 50 хувиас илүүгүй байх.
  1. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслөөс нэмэлт мэдээлэл авч, 09:00 - 18:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  2. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 150,000.0 /Нэг зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлсөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх мэдээлэл нь:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

Баримт бичгийг Хилийн чанадад агаарын шуудан, дотоодын хүргэлтэд ердийн шуудан эсхүл буухиа шуудангаар хүргүүлж болно. Хэрэв яаралтай эсхүл баталгаат нөхцөл шаардлага үүссэн бол хилийн чанадад хүргэхэд буухиа шууданг ашиглаж болно. Захиалагч нь баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

  1. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цаг эсхүл түүнээс өмнө, урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 45,000,000.0 /дөчин таван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  2. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг захиалагч хариуцахгүй.

Захиалагчийн нэр: Монгол Улсын Сангийн Яам

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он