МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7,8-НД БОЛНО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 03 сарын 15


Монголын эдийн засгийн чуулганыг угтаж, Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 21-30-ны өдрүүдэд зохион байгуулна. Тодруулбал:

Эрчим хүчний сэргэлт /03.21-нд Эрчим хүчний яам/

Төрийн бүтээмжийн сэргэлт /03.22-нд ХЗДХЯ/

Аж үйлдвэржилтийн сэргэлт /03.24-нд УУХҮЯ/

Хот, хөдөөгийн сэргэлт /03.25-нд Нийслэл хот болон бусад яамд/

Боомтын сэргэлт /03.28-нд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, ЗТХЯ хамтран зохион байгуулна/

Ногоон хөгжлийн сэргэлт /29-30-нд БОАЖЯ/

Дээрх салбар хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал зөвлөмжийг нэгтгэн дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдэд “Монголын эдийн засгийн чуулган 2022” нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ. 2022 оны Монголын Эдийн засгийн чуулганаар Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж, нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдоно гэдгийг "Монголын эдийн засгийн чуулган 2022"-ын ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Б.Жавхлан  онцоллоо.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он