НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулган цахимаар зохион байгуулагдаж байна

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 28


НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (UN-ESCAP)-ын 77 дугаар чуулган цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд явагдсан “Цар тахлаас үүдэлтэй өр төлбөрөөс чөлөөлөгдөх: Бүс нутгийн яриа хэлэлцээ үр дүнтэй юу?” сэдэвт өндөр түвшний уулзалтад Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул оролцлоо.     

Уулзалтаар Ази, Номхон далайн орнуудын өсөн нэмэгдэж буй өрийн түвшинг удирдахтай холбоотой тулгарч буй бэрхшээл, өр төлбөрийг зогсоох, хөнгөлөлт үзүүлэх дэлхийн өнөөгийн механизмын зохистой байдал, тэдгээрийг хэрхэн сайжруулах асуудлыг хэлэлцлээ.

Уулзалтад UN-ESCAP-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабана, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөл (ECOSOC)-ын Ерөнхийлөгч Мунир Акрам, Пакистан Улсын Сангийн сайд Шаукат Тарийн, Малдив Улсын Сангийн сайд Ибрахим Амээр, Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Н.Мандуул, Киргиз улсын Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Руслан Татиков, Натиксис банкны Ази, номхон далайн бүс нутгийн Байгууллага, хөрөнгө оруулалтын банкны Ахлах эдийн засаг Алисиа Хэреро нар оролцлоо.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он