ЗАСГИЙН ГАЗРААС ДОЛООН САНГ ТАТАН БУУЛГАЖ, ГУРВАН САНГ НЭГТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 02 сарын 27


        Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Сангийн яамнаас Засгийн газрын харъяа сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ.

        Өнөөдрийн хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг үндэслэн Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, зарцуулалтыг оновчтой, үр ашигтай, ил тод болгох, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилготой Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

        Нийт 29 сангаас долоон санг (Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан) татан буулгах шийдвэр гаргалаа.

        Зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэж, Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулахаар тогтлоо.

Мөн Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 16 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж Засгийн газар 20 тусгай сантай болохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он