Иргэдийн дансанд 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдэж байна

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 09


Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөгийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр www.ebarimt.mn болон www.ehalamj.mn-д бүртгэлтэй 1 сая 651 мянган иргэдийн дансруу тус бүр 300 мянган төгрөгийн гүйлгээ хийгдэж байна.

Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэд цахим төлбөрийн систем болох www.ebarimt.mn-д /апп болон портал/ бүртгүүлж дотоодын банкны өөрийн дансаа холбосноор төрөөс олгож буй мөнгөн дэмжлэгийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн бүрт олгож буй 300 мянган төгрөгийн дэмжлэгийг татварын албанаас Оюутолгой ХХК-д ногдуулсан торгууль, нөхөн татварын алданги болох 1 их наяд 26 тэрбум төгрөгийн татварын орлогоос олгож байгаа юм.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он