Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд анхаарах асуудлаар Төсвийн ерөнхийлөн захирагч нарт чиглэл хүргүүллээ.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2025 оны 12 сарын 10


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд 738 төсөл, арга хэмжээнд 3,280.2 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр батлагдсан бөгөөд үүнээс өмнөх оноос үргэлжлэн хэрэгжих 442 төсөлд 1,996.9 тэрбум төгрөг, шинээр эхэлж буй 296 төсөлд 1,313.3 тэрбум төгрөг батлагдсан. Эдгээр төслүүдийг холбогдох хууль, журам болон Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим систем /PIMIS/-ээр хэрэгжүүлэх, багц төслүүдийг хуваарилах, хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, өмч бүртгэл, ашиглалтын үр өгөөжийг сайжруулах талаар 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/10448 тоот албан бичгийг хүргүүлээд байна.


Хавсралт файл:
Хавсралт файл

Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он