Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 08 сарын 07
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн яам, Боловсролын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төсвийн тодотголын төслийг олон нийтэд танилцуулж, төсөлд тусгагдсан бодлого, арга хэмжээ, санхүүжилтийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.
Хэлэлцүүлэгт оролцогчид төсвийн тодотголтой холбоотой асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас дэлгэрэнгүй хариулт авч, санал бодлоо солилцов.
Энэхүү хэлэлцүүлэг нь төсвийн тодотголын төслийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл хүргэх, иргэдийн оролцоог хангах, санал хүсэлтийг сонсох зорилготойгоор зохион байгуулагдсан юм.

