Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 02


Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.06.02/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ноён Элчин сайд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөл барих төсөлд Япон Улсын Засгийн газраас иений хөнгөлөлттэй зээл олгохоор 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдөр албан ёсоор зарласан талаар мэдэгдсэн агуулга бүхий ноот бичгийг Сангийн сайд З.Мэндсайханд гардууллаа.



Энэ үеэр талууд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон бөгөөд Сангийн сайд З.Мэндсайхан төслийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хоёр улсын холбогдох хүмүүс хичээнгүйлэн ажиллаж, энэхүү ажлыг нэг шат ахиулсанд талархаж, цаашдаа төслийн хэрэгжилтийн бүхий л хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн хоёр улсын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлсэн АШИУҮИС-ын Монгол Японы эмнэлэг, нарны гүүр, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал зэрэг төслүүдийн адил амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагаанд нэг шинэ хуудас болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон дурдлаа.



 



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он