Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2026 оны 05 сарын 12
Сангийн сайд З.Мэндсайхан АНУ-ын Мянганы сорилтын корпорацын захирлын үүрэг гүйцэтгэгч ноён Дэн Петри тэргүүтэй төлөлөөгчдийг өнөөдөр /2026.05.12/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Сангийн сайд З.Мэндсайхан төлөөлөгчдөд талархал илэрхийлж, хоёр улс ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй төдийгүй стратегийн түнш орнууд болж, хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд бүхий л салбарт өргөжин идэвхтэй хөгжиж байгааг онцоллоо.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорац хооронд 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээгээр АНУ-ын Засгийн газрын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.7 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг компакт гэрээний төлөвлөсөн хугацаанд, батлагдсан төсөвт багтаан амжилттай хэрэгжүүлснийг тэмдэглэн, Монгол Улсад дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх байгууламж, Хаягдал ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгч хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв. Монгол Улсад дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх байгууламж, Хаягдал ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг ашиглалтад хүлээлгэн өгч хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

Мөн АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлсэн Усны Компакт нь усны салбарт сүүлийн 30 жилд хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй хоёр орны стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болохыг онцлон дурдав.
Уулзалтын үеэр Компакт гэрээ дуусгавар болсноос хойш хөтөлбөрийн үр өгөөжийг тогтвортой хадгалах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар талууд санал солилцлоо.

