Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн гишүүдэд танилцууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Татварын бодлогын газар - Татварын бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 03 сарын 04


УИХ-ын даргын 2026 оны 29 дүгээр захирамжаар татварын эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболдоор ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Үүний хүрээнд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд буй татварын хуулийн төслүүдэд туссан арга хэмжээг иргэд, олон нийтэд танилцуулж, мэдээллэх ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд татварын мэргэшсэн зөвлөхүүд болон татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, хуулийн төсөлд туссан голлох өөрчлөлт, зохицуулалт, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Уулзалтын үеэр дээрх татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үүсэж болзошгүй хүндрэл, бэрхшээлийг тодорхойлох, цаашид хуулийн зохицуулалтыг илүү оновчтой, практикт хэрэгжих боломжтой болгох талаар гаргасан оролцогчдын санал, хүсэлт, зөвлөмжийг сонслоо.


Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он