Монгол Улсын Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал”-д оролцохыг урьж байна.

Мэдээлэл нийтлэсэн: Санхүү төсвийн судалгааны газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 02 сарын 05


Монгол Улсын Сангийн яам нь төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх зорилгоор “Ирээдүйгээ төсөвлө” аяныг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Уг аяны хүрээнд цуврал контент, эрдэм шинжилгээний хурал болон хакатон зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж, төсөв, санхүүгийн талаарх мэдлэгийг олон нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байдлаар хүргэхийг зорьж байна.

Энэ жил мөн төсөв санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутан, судлаач, эрдэмтдийг дэмжих, бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төсвийн бодлого боловсруулах, төсөв батлагдах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг 5 дах удаагаа зохион байгуулахад бэлэн болоод байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл цахим хэлбэрээр sudalgaa@mof.gov.mn хаягаар хүлээн авч байна.

Эрдэм шинжилгээний хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он